Олимпийн аваргуудын буухиа буулаа

ОХУ-ын Сахагийн Якут хотод  зохиогдсон “Азийн хүүхдүүд” олон улсын спортын 5-р наадамд оролцсон тамирчдыг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар болон албан бусад хүмүүс хүлээн авч уулзлаа. Азийн хүүхдүүд наадамд Монгол улс тав дахь удаагаа оролцсон юм. 1996 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж буй энэ наадмаас амжилтын гараагаа эхэлсэн Х.Цагаанбаатар, М.Бундмаа, боксчин Н.Төгсцогт нарын алдартай тамирчид олон байгаа билээ. Энэ удаагийн наадамд Монгол улс өсвөрийн 100 тамирчин, 52 дасгалжуулагч, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн байна. Спортын 11 төрөлд эх орноо төлөөлөн оролцсон өсвөрийн тамирчид есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл медаль хүртсэн юм. Уг нь манай улс 20 медаль авах төлөвлөгөөтэй байсан ч давуулан биелүүлсэн энэ гэнэ. Багийн дүнгээр Саха 90 медальтайгаар тэргүүлсэн бол Казакстаны баг 72 медальтайгаар удаалсан байна. Харин манай улс 42 медаль хүртсэн амжилтаараа эхний гуравт багтсан байна.
Биеийн тамир, спортын газрын зүгээс алтан хүртсэн тамирчдад дурсгалын цом, гарын бэлэг гардуулан амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025