Цахим үнэмлэхийг аравдугаар сард тарааж дуусна

Энэ сарын 11-нээс иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлээд байна.
Төлөвлөж байснаар бол УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нээс хэвлэж эхэлнэ гэж байсан боловч тухайн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11 хүртэл хойшлуулсан. Сонгууль болохтой холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байсан юм.. Сард улс даяар ойролцоогоор 60 мянга орчим иргэний шилжилт хөдөлгөөн хийгддэг гэсэн тоо байдаг. Үүнээс үзэхэд дээрх хугацаанд 40-50 мянган иргэн шилжилт хөдөлгөөнөө албан ёсны болгож амжаагүй байгаа аж. Тиймээс эдгээр иргэддээ шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломж олгох үүднээс иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг энэ сарын 1-нд эхлүүлэх байсныг 11 хүртэл хойшлуулсан гэж УБЕГ-аас мэдээллээ.  Энэ сарын 10-наас цахим үнэмлэхийг хэвлэж эхэлсэн бөгөөд Засгийн газраас ирэх аравдугаар сарын хоёрдугаар хагас гэхэд  нийт иргэдэд тарааж дуусагахыг даалгажээ.
Мөн орон нутгийнхны  цахим үнэмлэхийг хэвлэж дууссаны дараа нийслэлийн иргэдийн үнэмлэхийг хэвлэх юм байна .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025