“Нарансолонго”

Баяр наадмын өдрүүдээр “Маск”продакшн, “Шинэ үе” хамтлагууд тоглолт тавьж, харин СТӨ-г эзэгнэдэг “Х түц” хамтлаг амралтын байдалтай байгаа билээ. Тэгвэл “Х түц” –ийн жүжигчин Д.Нарансолонгын интернетэд байрлуулсан гэр бүлийн шинэ зургийг хүргэж байна. Анх “Харьд одсон бүсгүйн заяа” киноны нэг, хоёрдугаар ангид тоглож, үзэгчдэд хөөрхөн алаг нүдээрээ танигдсан жүжигчин бүсгүй хамтлагийнхаа залуу жүжигчин Тэмүүжинтэй гэр бүл болж, өнгөрсөн гуравдугаар сард хүүтэй болсон билээ. Тэдний бага хүү одоо хөлд орж, ид жаран чавганцын ажил хийдэг насандаа явж буй. Нээрээ л нартай өдөр солонго таттал инээмсэглэдэг энэ бүсгүйд алаг нүд, “Нарансолонго” нэр нь тун чиг зохидог билээ.



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025