Баяр наадмын өдрүүдэд нутгын ихэнхи хэсэгээр хүчтэй аадар бороо орж, чамгүй хохирол учруулжээ. Борооны улмаас үерт 18 хүн усанд осолдож амиа алдсан байна. Мөн 50 гаруй хүн гол усны аюулд өртөөд байхад нь онцгой байдлын ерөнхий газар шуурхай ажиллаж аварсан байна. Баяр наадам өнгөрөөд хүмүүс амралт зугаалга, зуслан гарах болсонтой холбогдон ийнхүү гол усны аюул олшироод байгаа аж. 
Тухайлбал дээрхи хугацаанд нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Хан-Уул дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Завхан, Ховд, Увс, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн зарим сумын нутгаар хүчтэй бороо орж, аянга буусны улмаас таван хүн түлэгдэн, 18 иргэн усанд осолдон амиа алдаж, 272 гэр усанд автаж, 364 толгой мал хорогдсон байна. Мөн Завхан аймгийн Улиастай, Алдархаан суманд усархаг борооо орж, өндөр хүчдэлийн тулгуур багана унасанаас аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчийг хэсэгчилэн өгөөд байгаа юм байна. Энэхүү усархаг борооны улмаас хамгийн хүнд байгаа нь Орхон аймгт байдал нэлээд хүнд байгаа бөгөөд Баян-Өндөр суманд энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө хоёр цагийн турш бороо орж, үер бууснаас хоёр хүний амь эрсдэж, мөн цахилгаан шон унасан билээ. Түүнчилэн 260 айл өрх, хүнсний ногооны 9.7 га талбай усанд автсанаас гадна улсын чанартай болон хот доторх авта зам, гүүр, гарцууд эвдэрч, үерийн далангууд бөглөрч, өндөр хүчдэлийн тулгуур баганууд унасан гээд дэд бүтцэд нэлээд хэмжээний хохирол учруулаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна