Япон Солонго

Японд  дуучин Д.Оюунтүлхүүрээс илүү алдартай монгол дуучин байдгийг нийтээрээ төдий л мэдэхгүй болов уу. Өдгөө “Япон Солонго” гэгдэх болсон О.Солонго 12 настайдаа Японд зохиогдсон олон улсын ая дуу зохиогч хүүхдийн наадамд оролцож, Гранпри шагнал хүртжээ. Авъяаслаг Монгол охин Осакагийн хөгжмийн коллежийг  хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэж, эх орноосоо илүүтэй арлын оронд танигдсан учраас “Япон Солонго” гэх алдар хүртжээ.
Өөрийн зохиосон “Аз жаргалын дуу”-аар намуухан эгшиглэж монголын урлагийн ертөнцөд орж ирсэн энэ бүсгүй япон хэл дээр аль хэдийн 5 цомог гаргасан гэнэ лээ. “Отгонсолонго” хэмээх хүмүүнлэгийн сантай тэрээр олон арван хүүхдэд буяны гараа сунгаж, энэрэнгүй үйлс хийдэг ч бусад эрхмүүдийн адилаар үүнийгээ зарлаад явдаггүй. О.Солонго хэмээх булбарайхан, уянгалаг энэ бүсгүй Япон эртэй ханилж, хөөрхөн хүүтэй болсныг ч мөн хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэдний өнгөрсөн онд Монголд болсон хуриманд урлагийнхны десант бууж байжээ. “Япон” хосын хуримын бөгж нь харин нийлүүлэхээр дэлхийн газрын зураг болдог, яг монголын дээр алмазан шигтгээтэй, дотроо үндэсний гэр, нэрсээ сийлүүлсэн гээд санаа авууштай монгол ухаан шигтгэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • АЗАА
    Япон Солонго дүүдээ сайн сайхныг хүсьееее
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025