“Playtime 2012” наадам тун удахгүй

Жил бүр уламжилал болон явагдаг Амьд хөгжим сонирхогч залуусын дунд зохиогддог “Playtime 2012” наадмын тасалбар тун удахгүй  худалдаанд гарахаар бэлэн болоод байгаа гэнэ.  Тасалбарын хувьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай байх аж.Тодруулбал гэр бүл, найз нөхдөөрөө үзэх амьд хөгжим сонирхогчдод зориулан багцын тасалбар гаргасан байна. “Playtime” наадам уламжлал ёсоороо ирэх сарын 4,5-нд гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно. Эхний  өдрийн тоглолтын үзэх тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бол, хоёр дахь өдрийн тоглолтын тасалбар 20 мянган төгрөг байх юм байна. Багцын тасалбарт таван хүн хоёр өдрийн тоглолт үзэх үнэ 80 мянган  төгрөг, 10-уулаа үзэх багцын тасалбар 150 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг олгоод байна. Наадамд оролцох хамтлаг, дуучдыг энэ сарын 20-ныг дуустал бүртгэх юм. Та бүхэн “Playtime 2012” наадмынхаа тасалбар, бүртгүүлэхээ яаравчилаарай. Тэсэн ядан хүлээдэг уг наадам намрын эхэн сарын билэгт сайн өдөр болж үзэгч фэнүүддээ ямар ямар сурприсс бэлдэж байгаа бэлэг барих нь сонирхолтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025