Хиллари Клинтон руу лооль, гутал шиджээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон саяхан манай улсад айлчилал хийгээд явсан билээ. Тэрээр Египтетэд айлчилах үеэр иргэд түүний сууж явсан машин руу улаан лооль, гутал шидсэн тухай “Reuturs” мэдээлжээ. Ням гаригт Ардчилсан эрхийн талаар хүмүүст лекц уншсаны дараа ийнхүү явдал болсон байна.Энэхүү айлчилалыг эсэргүүцсэн иргэд нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн байсан байна. Тэд сонгуульд ялахад Америкчууд тусалсан гэж үзэж буй иргэд ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Өмнө нь 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш руу Иракийн сэтгүүлч мөн гутлаа шидэж байсан билээ. Лалын шашинтнууд өрсөлдөгч рүүгээ гутлаа шидэх нь нэг ёсондоо том доромжлолд тооцогддог байна. Ийнхүү жагсаал цуглаан  өрнөсөн ч хатагтай Хиллари Клинтон гэмтэж бэртээгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025