Балетчин гавьяатын гоёл

Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа эрхэм бол Д.Алтанхуягыг гавьяат. Тэрээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин хэмээн нэрийдэж явдаг Монголын бахархал болсон хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Түүний аав Дугараа гавьяат жүжигчин, ардын биелгээч хүн байсан гэдгийг зарим хүмүүс андахгүй биз. Ховд нутгийн гавьяат хүү маань нутаг усаараа бахархаж аавынхаа нутгаар овоглодог тэрээр гадаадын хөгжилтэй улс оронд ажиллаж амьдардаг ч үргэлж эх орон, төрсөн нутгаа сангалздаг хэмээн ярьж байсан удаатай. Тиймдээ ч Д.Алтанхуяг гавьяат  жил бүрийн Үндэсний их баяр наадмаа алгасахгүй үздэг нэгэн.  Өнгөрсөн жил цагаан дээлээр гоёсон бол энэ жил олны жишгийг дагасан уу Хүннү дээлээр гоёж ирсэн нь зохисон гэж ванлий.
Өдгөө сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сургалт зохион байгуулах, залуу боловсон хучин бэлтгэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор "Монголын балетын хөгжил сан"-аа хөгжүүлэн үйл ажилгаагаа явуулахын хажуугаар  хааяадаа гадаадын нэр хүндтэй балетчинуудтай хамтран Монголдоо томоохон хэмжээний балет тавьж элэг нэгтнүүдийнхээ нүдийг баясгаж мэлмийг нээж яваа гавьяатай нэгэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • tselmuun
    bich bas baletchin boloh yumsan unheer goy bujiglmeerl baymaar sanagddag
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • tselmuun
    bich bas baletchin boloh yumsan unheer goy bujiglmeerl baymaar sanagddag
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
  • tselmuun
    bich bas baletchin boloh yumsan unheer goy bujiglmeerl baymaar sanagddag
    2012 оны 09 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025