Өнгөрсөн
хавар хүүтэй болж, бүл нэмээд байгаа дуучин Д.Болдын хувьд энэ жилийн наадам
онцгой болсон нь дамжиггүй. Өнгөрсөн 11-р сард Монгол поп урсгалыг санаачилж, хөгжмийн
урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Д.Болдод Төрийн соёрхол хайрласан билээ. Төрийн харамгүй хайр
хишигт талархаж яваа дуучин Д.Болд наадмын өмнөхөн Монгол ёсолгоог нийтэд
дэлгэрүүлэх шинэ ажил санаачилж, гардан гүйцэтгэж байсан. Түүний хичээл зүтгэл
ч талаар болсонгүй Ардын хувьсгалын 91 жилийн ойг Ерөнхийлөгч нээн үг хэлж,
Монгол улсын Төрийн дуулал эгшиглэсний дараа төрийн тэргүүнээсээ эхлэн Монгол
ёсолгоогоор мэндчилсэн. Улсынхаа наадмыг ихээхэн хүндэтгэж шинэ дээлээр гоёсон
дуучин болд уран нугараач гэргий Ж.Бямбажавын хамтаар 11-ний орой Их Тэнгэрт
зохиогдсон төрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсон зургийг бид харж байна.
Задгай талбайд болсон энэ хүлээн авалтад улстөрийн эрхмүүд, тэдний гэр бүлээс
гадна “Камертон”-ы Эба, жүжигчин Оргил нарын олны танил хүмүүс ч уригдаж,
оролцжээ. 


Сэтгэгдэл байхгүй байна