Дуурийн Ө.Уянгын Дуулиан дуусахгүй ..

Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга үргэлж хайр дурлалын романсаараа дуулиан шуугиан тарьсаар ирсэн манай урлагийн цуутай бүсгүйчүүдийн нэг. Анхлан “Классик жем” хамтлагаас урлагийн гараагаа эхлүүлж, олонд танигдаж байсных гургалдай хоолойтой энэ бүсгүй цэвэр уран бүтээлээрээ хэний ч гар харахгүй амьдрах дайны нэр алдартай. Гэхдээ яагаад ч юм хүүгийнээ аав, анхны нөхрөөсөө салснаас хойш түүнийг тойрсон эрчүүд, хайр дурлалтай холбоотой хов жив тасарч байсан удаагүй. Өнгөрсөн сонгуулиар сонгуулийн сурталчилгаагаар явж байгаад экс гишүүн Я.Санжмятавын туслах залуутай романс үүсгэсэнээр түүний эхлэл төгсгөлгүй хайрын явдал эхэлсэн гэлтэй. Мань туслах залуутай амьдарч суух дээрээ тулсны дараа Ө.Уянга бүсгүй “Диор”-ын өв залгамжлагч З.Дэлгэр хэмээх жентельмэн залууд сэтгэл алдарч, тэдний дурлалын романс Диор хатагтай Т.Батчулууны үгийг барж гүйцсэн. Голомт залгах ганц хүүгээс нь эгчмэдийн дээр өмнөх амьдралтай, үр хүүхэдтэй дуучин бүсгүйг бэрийн хувиар хүлээн зөвшөөрнө гэдэг Диор хатагтайн хувьд мэдээж байж боломгүй явдал байх нь аргагүй. Ашгүй тэдний харилцаа өнгөрсөн жилээс хоёр тийш болсон нь Ө.Уянгыг бөх залуутай болзсонтой холбоотой хэмээн хэвлэлүүд шуугисан. Үнэн хэрэгтээ дуучин бүсгүй Дуурийн найрал дуучин Б.Баатархүү хэмээх мөн л өөрөөсөө дүүмэд эртэй шинэхэн дурлалын романс үүсгээд байгаа аж. Өмнө нь “Улаанбаатар” чуулгад дуулж байсан Ө.Уянгын шинэхэн хайрын эзэн урлагийн гэр бүлээс гаралтай, дуучин аавын хүү гэнэ лээ. Эрсний эцэст олно гэгчээр Ө.Уянга одоо л нэг мэргэжил нэг, сонирхол хобби болоод зэрэг зиндаа дүйцэх жинхэнэ заяаны ханиа оллоо, үүрэндээ суулаа хэмээн ойр дотныхон нь ихэд олзуурхаж, ам сайтай байгаа гэсэн. Хосуудад урт удаан амьдрал, аз жаргал хүсье.   
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    setgegdel ustgah bsiin bol yah gj sait neesiin be
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • zochin
    uugiin amidralaar bitgii togolooroi
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • SETGEGDEL USTGAHAA BOLI HEN UUNIIG SAIHAN GEED BGAAN BUH HUN MUULSNIIG BUGDIIG USTGAAD ZOWHON OOROO BICHSEN GANTS SHIRHEGIIG L ULDEEGEE SHIWDEE KKKKKKKK
    2012 оны 07 сарын 22 | Хариулах
  • saihan huuhniig how chimdeg gedgiimaaUyangaad bish erguuleed bgaa erchuuded uchir ni baigaanOdtoi holbogdj neree gargah gsn uchuuhen amitadEne bichij bgaa humuus uuruu zahialj bichuuleed uuruu setgegdel bichij bgaanutgiinh ni egch bnaa biduulsaar l baigaarai SAIHAN HAIRAA KLKKROI
    2012 оны 07 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025