Мялаалга

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж улсын арслан, гарьд цол хүртсэн бөхчүүдээ нутгийнхан нь баярлуулж, түрүүчээсээ бэлэг сэлт барин гүйлдсээр байна.Тухайлбал уяачдын наадмын үеэр Увс аймгийн нутгийн зөвлөл шинэхэн арслан П.Бүрэнтөгсийн цолыг  “Lexus-570” машинаар мялаасан бол Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн гарьд Д.Рагчаад  "Ланд-200" маркийн автомашин бэлэглэлээ.  Мөн Д.Рагчаад Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Харин баяр наадмын комиссоос улсын арслан П.Бүрэнтөгсөд 15 сая төгрөг, улсын гарьд Д.Рагчаад долоон сая төгрөг гардуулжээ. Дашрамд дурьдахад өнгөрсөн наадмын түрүү бөх Улсын аварга С.Мөнхбатад Увс аймгийн нутгийн зөвлөлөөс мөн “Lexus-570” машин бэлэглэж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025