Анх 1984 онд АНУ-ын Эрүүл мэнд, үйлчилгээний төрийн нарийн бичгийн дарга Маргарет Хеклер хоёрхон жилийн дараа ХДХВ/ДОХ-ын вакцин бэлэн болно гэж ам гарч байлаа. Харамсалтай нь 2007 онд гарсан вакцин хүмүүсийг энэ өвчнөөс сэргийлэх биш өртөмтгий болгож байгаа нь тогтоогдсон. Харин 2009 онд найдвар ахин сэргэж Тайланд улсад хүнийг ХДХВ-ийн халдвараас вакцинаар хамгаалж болно гэх нотолгоо олдсон билээ. Тэгвэл Умард Калифорн дахь Дурхамын Дюк Их сургуулийн эрдэмтэн, доктор Бартон Хэйнес ДОХ/ХДХВ цаашид үхлийн ял мэт сонсогдохоо болино гэж мэдэгдлээ. Одоогоор халдварын тоо 1997 он буюу оргил үетэй харьцуулахад 21 хувиар буураад байгаа ч 34 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа билээ. Олон орны эрдэмтэд ХДХВ-ээс сэргийлэх вакцин гаргаж авахаар 30 орчим жил ажиллаж байгаа юм. Үүний дүнд ХДХВ-ийн халдварт өртөхөөс 50 хувь сэргийлэх боломжтой вакциныг 2019 он гэхэд гаргаж авах боломжтой болсон тухай эрдэмтэд хэлж байна. Энэ асуудлаарх олон улсын чуулга уулзалт энэ сарын ихээр зохиогдох юм. 
Сэтгэгдэл байхгүй байна