Амиа алдах дөхөв

“Ногоон бүс” киногоор Оскарын шагналд нэр дэвшиж, “Армагедон” кинонд чадварлаг тоглосон аварга биет, хар залуу Майкл Дункан эмнэлэгт хүргэгджээ. 13-ны өдөр түүний зүрхний хэм алдагдаж, найз бүсгүйгээ сандаргаад авчээ. Ямартай ч гэртээ ухаан алдсан түүнд найз бүсгүй Омаросе нь анхны тусламж яаралтай үзүүлж, түргэнийхнийг иртэл амийг нь тогтоож чадсан байна.
“Ногоон бүс” кинонд хилсээр цаазын ял сонссон, увдист, сайхан сэтгэлт эрийн дүрийг бүтээсэн Дункан уг нь их сургуульд сурч байжээ. Ээж нь хүнд өвчтэй учраас аргагүйн эрхэнд бие хамгаалагч хийн амьдралаа залгуулах болсон тэрээр найруулагчдын анхааралд өртөж, кино ертөнцтэй холбогджээ. Өдгөө 55 настай 2 м хүрэхэд ердөө 4 см дутуу өндөр энэ эр цагаан холтон гэсэн шүү.             

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025