Тэргүүн хатагтайн тансаглал

“Ойрхи Дорнодын Диана” хэмээх алдрыг Сирийн тэргүүн хатагтай гоо үзэсгэлэн, загварлаг байдал, хүмүүнлэгийн үйлсээрээ олон улсаас авчээ. Сирийн Ерөнхийлөгчийн гэргий Асма аль-Ассад дарангуйлал, мөргөлдөөн нүүрэлсэн Арабын ертөнцийн орчин цагийн, халамжит дүр төрх болж байсан юм.
Тэгвэл Викилийкс цахим хуудас Сирийн тэргүүн хатагтай улс орон нь иргэний дайны хөлд нэрвэгдэж Сири гэх нэрнээс амь үрэгдсэн хүний тоо салахаа больсон энэ хүнд цаг үед интернетээр худалдаа хийж, гэрээ тансаг тавилгаар чимж байсан баримтыг дэлгэлээ. Хатагтай Асма 3-р сард Лондоны тавилга, эртний эдлэлийн дэлгүүрээс нийт 270 мянган фунт стерлингт тавилга худалдаж авчээ. Нэг бүр нь 8,8 мянгын үнэтэй цэцгэн дэнлүү 5 ш, гал зуухны өрөөний тавилга, хивс зэргээ Сирийн тэргүүн хатагтай аль ордондоо аваачсан нь тодорхойгүй байна. Мөн гуравдугаар сард буюу улс оронд нь цус асгаруулсан тэмцэл өрнөж байхад, хатагтай Ассад гэртээ суугаад Харри Поттер киног үзэж байсан гэх баримт ч олджээ.
Викилийкс эдгээр мэдээллийг олж авсан өдөр л гэхэд Сири улсын бөглүү тосгонд төрийн цэргүүд 200 гаруй хүнийг бөөнөөр нь устгасан гэх мэдээлэл олон улсад цацагдсан юм. Ийнхүү Сирийн иргэний дайны хөлд 16 мянга хол давсан иргэд амиа алдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • fuck
    hun uhej bhad ene muu tegej tansagladag yu vemuuhai yumaa manai hed ch yalgaagui dee
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • burhan tedniig harj bga
    2012 оны 07 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025