Сараа хилийн дээс алхлаа

Ардын хувьсгалын 91 жилийн  баяр наадмын нээлтэнд “Аргагүй монгол аялгуу”-г дуулж үзэгч түмнийхээ сонорыг мялаасан МУГЖ Б.Сарантуяа гэр бүлийнхнийхээ хамт АНУ-ын зорьжээ. Энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхсон наадамчид, гадны зочид төлөөлөгчид нээлтийн дараа цэнгэлдэх хүрээлэн тойрч ард иргэдтэй мэндчилсэн  алдарт дуучны дээл, гоёлыг ам булаалдан шагшиж байлаа. Энэхүү уран нарийн хийцтэй, монголын уламлалыг тодоор харуулсан хувцсыг энэ оны наадмын тайзны зураачаар ажилласан Ариунболд урласан байна. Улсын баяр наадмын нээлтэнд оролцсоныхоо дараа Б.Сарантуяа Төв аймгийн Баян сум, нутгаа зорьжээ. Харин өнөөдөр Б.Сарантуяа гэр бүлийнхнийхээ хамтаар АНУ-ыг зорьж байна. Тэрээр Маямид амрах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүддээ дуу хуураа өргөх нь дамжиггүй биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • saraa fan
    yg shd saraa mongoliin hooloi baridaggui gants duuchin shuu
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • Tegeel baahan bichleg tabij duulj bgaad tend bgaa nutag negtniihee karmaag hoosloh gej yabch bgaa biz
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025