Силвестер Сталлоны хүү нас барлаа

Силвестер Сталлоны ууган хүү Сэйж Лос-Анжелос дахь орон сууцандаа нас барсан байхыг гэрийн үйлчлэгч нь олжээ. 36 настай гялалзаж явсан кино найруулагчийг мансууруулах үрлийг тун хэтрүүлсэн, амиа хорлосон алин болохыг шинжилж байгаа гэнэ. Сэйж Сталлоны эцэг Силвестер Сталлоне өдгөө 66 нас зооглож байгаа бөгөөд хүү нь нас барах үед Сан Диего хотод Инээдмийн кино бүтээгдчдийн чуулганд оролцож байсан байна. Харин одоо тэрээр ууган хүүгээ гэнэт алдсанаа сонсоод гүн хямралд орж, маш ихээр гашуудаж байгаа гэнэ.
Силвестерийн анхны гэргий Сашагаас төрсөн ууган хүү Сэйж аавынхаа 2 кинонд тоглож байжээ.  Анх боксчин Рокийн тухай кинонд тоглосон бол 6 жилийн дараа 1996 онд Daylight кинонд тоглосон юм. Та Сэйжийн аав ээж хоёрын 1982 онд авахуулсан зургийг үзээрэй.                                                                                                

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025