
Жүжигчин Кейти Холмез охиноо Нью-Йорк хотын нэгэн католик сургуульд бүртгүүлжээ. 6 настай Сури ирэх намраас Манхэттэны Ариун зүрхний сургуульд хичээллэж эхлэх болсон байна. Сурийн эцэг Том Круз охиноо өөрийн бишрэн шүтдэг Сайнтлогийн чиглэлийн сургуульд оруулна гэж Кейти Холмез гэр бүлээ цуцлуулахаас өмнө ярьж байжээ. Түүний хоёр том хүүхэд нь энэ сургуульд сурдаг байна.Одоогийн байдлаар охиноо асран халамжлах эрхээ аваад байгаа Кейти ганц бие амьдралаа охиноо нэгдүгээр ангид оруулахаас эхэллээ. Сургуулийн өмнөх боловсролыг гэрээр эзэмшсэн Сурийн хувьд анх удаа бусад хүүхдүүдтэй хамт суралцах нь онцгой чухал байх нь дамжиггүй. Ирэх 9 сарын 6-нд хичээл нь эхлэх католик сургуулийн төлбөр нь жилийн 38 мянган ам.доллар бөгөөд сургалтын маш чанга хөтөлбөртэй гэдгээрээ онцгойрдог. Үүнээс гадна сурагчидаа пүрэв гараг бүрт шашны мөргөлд оролцуулдаг байна. Нью-Йорк хотын хамгийн ууган охидын тус сургуульд Лэди Гага, Каролинэ Кеннеди, жүжигчин Жордана Брьюстер, Парис, Ник Хилтон нар суралцаж төгсчээ. Эдгээр А зэрэглэлийн оддын дунд Сури Крузын нэр нэмэгдлээ.


Сэтгэгдэл байхгүй байна