Дээлтэй монголчууд

Жил бүрийн 7 дугаар сарын 13-ны өдөр Сүх жанжины талбайд “Дээлтэй Монгол” наадам  зохиогддог уламжлал тогтоод зургаа дахь жилтэйгээ золгож байна. “Дээлтэй Монгол” наадамд албан байгууллагуудаас гадна жирийн иргэдийн оролцож болдгоороо онцлог бөгөөд жилээс жилд энэ баярт зориулж үндэсний хувцсаа ном ёсоор нь зэхэж, оролцдог гэр бүлүүдийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн наадамд л гэхэд 10 мянган хүн оролцож байгаа нь баярын чансааг тодорхойлж байна. Яг одоо үндэсний дээлээрээ гоёсон наадамчин олон маань төв талбайдаа цугларч, Улаанбаатарчууд төдийгүй Монголын их баяр цэнгэлийг зорьж ирсэн жуулчид, гадаадын зочдын нүдийг хужирлаж байна.
Наадмыг БОАЖЯ, БСШУЯ, ЗДТГ, “Саунд оф Монголиа” болон “Монгол костюмс”, “Торго”, “Шилмэл загвар”, “Жи фэйшн” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй.  “Дээлтэй Монгол” наадам 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025