Соёолон насны түрүү ажнай тодорлоо

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын соёолон насны түрүү ажнай тодорлоо. 273 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Говийн хүлэг" морин спорт уяачдын холбооны тэргүүн Х.Түмэнбаярын хээр түрүүлж, наадамчин олноо баясгалаа юм.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын манлай уяач, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн хонгор үрээ хурдаллаа .Харин гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайгийн хүрэн үрээ өнгөлөв. Энэ үрээг аймгийн алдарт уяач Т.Найдандорж уяжээ.

Хурдан соёолонгийн айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Сэрсэнгийн Ганболдын хонгор буурал үрээ давхилаа. Энэ соёолон өнгөрсөн жил улсын наадамд мөн дөрөвт давхиж байв.

Соёолон насны морьдын уралдааны айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат О.Мөнхтайваны хээр үрээ 13 настай Т.Адъяасүрэн хүүгийн унаснаар хурдаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025