Баяр наадмын өдрүүдэд “Шинэ үе” хамтлаг МҮЭСТО-нд хошин шоу тоглолтоо толилуулж байгаа билээ. Өнөөдөр Ардын хувьсгалын 91, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ойн баярын нээлтийг жүжигчин Н.Ариунболд эхнэрийн хамт үзэж сонирхжээ. Тэднийг цэнгэлдэх хүрээлэнгээс дөнгөж гарч ирсний дараа сэтгэгдлийг нь сонссон юм.Сайн байна уу, та. Сайхан наадаж байна уу? Наадмын нээлт үзэж сонирхлоо сэтгэгдэл ямар байна?
Үзлээ, их таалагдлаа.
Энэ жил шинэ найруулгаар хийж байгаа гэсэн?
Өө их сайхан санагдлаа.
Та энэ жил хаагуур наадах вэ? Хөдөө явах уу?
Манай хамтлаг нийслэл хотод “Наадмын наргиан” тоглолтоо сонирхуулж байгаа учир хөдөө явахгүй, харин хурдан морио Хүй долоон худагт очиж, үзэж сонирхоно.
Таны дэмждэг бөх хэн бэ? Хурдан морь бий юу?
Надад хурдан морь байдаггүй. Бас сайн танидаг, дотно уяач байдаггүй. Гэхдээ морьд хурдан давхиж, унаач хүүхдүүд унаж бэртэлгүй наадам сайхан болоосой гэж хүсдэг. Миний үеийн бөхчүүд дундаас Г.Өсөхбаяр аваргаа дэмждэг дээ.
Энэ жилийн наадмын гоёлынхоо тухайд?
Бид наадмын гоёлоо “Говь” компанид даатгасан.
Та хоёр наадмын хуушуураа амсаж амжив уу?
Амжаагүй, одоо л хуушуураа идэх гээд явж байна.
Танд баярлалаа. Сайхан наадаарай.
Сэтгэгдэл байхгүй байна