Клинтоны хайртай хүрэм

Хиллари Клинтон манайд нэг хонохдоо авилга хээл хахууль хэмээх “диназавр”-ыг устгахыг захиад буцлаа. Тэгвэл аль ч сонин, телевизээр мэдээлээгүй нэгэн сонирхолтой мэдээг хүргэх гэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын манайд хийсэн айлчлалын талаар гадны хэвлэлүүд өнөөдрийн дугаартаа гаргалаа. Тэд юун түрүүнд ардчиллыг хаан боогдуулдаг БНХАУ-тай хөрш зэргэлдээ Монгол улсад ардчилал, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг хэлэлцэж байгааг сайшаасан, хоёрт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо гэр хэмээх өвөрмөц өргөөнд хүлээж авсныг голчлон бичиж байгаа юм.
Монголчууд хур бороог бэлэгшээдэг. Улаанбаатар хотод хур бууж, Сүхбаатарын талбайг угаагаад тун удаагүй байхад хатагтай Клинтон эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Борооны дараа жиндүүхэн байсан болоод ч тэр юм уу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, манайхаар гадаад хэргийн сайд тэрээр ховорхон сонгодог дулаахан хүрмээ өмсчээ. Тэрээр яг энэ хүрмээ өнгөрсөн долоо хоногт Вашингтонд өмссөн юм. Хиллари Пакистан улс Афганистан улсруу нэвтэрдэг хилээ нээж, афган дахь америк цэргүүд рүү хангамж нийлүүлэх болсныг зарлахдаа дээрх хүрмээ мөн өмсчээ. Үүнээс өмнө 5 дугаар сард Манхэттэнд эмэгтэйчүүдийн сангийн шагнал хүртэхдээ ч энэ хүрмээ өмсч байсан юм.
Заримдаа хэт эршүүд хувцасладаг гэх шүүмжлэл сонсдог Хиллари маш сайн эсгүүртэй хувцас эрхэмлэдэг. Тэрээр албан ёсны үйл ажиллагаанд юбкатай хослолоос илүү өмдтэйг нь сонгож өмсдөг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025