Британийн хамгийн залуу ээжээр 2002 онд 12 настай Ами Кровхарст тодорч байжээ. Тэрээр сайн танидаггүй 15 настай залуугаас жирэмсэн болж, хүү төрүүлсэн байна. Ами саяхны нэгэн сэтгүүлд өсвөр насандаа ээж болсондоо огт харамсдаггүй гэж ярьжээ. Одоо 22 настай Ами 2005 онд 16 настайдаа хоёрдахь хүүхдээ төрүүлсэн байна. Ами одоо 10 настай хүү, 7 настай охинтой. Хачирхалтай нь Амигийн хүүхдүүдийн эцэг нь өнөөх “15 настай” жаал хүү гэнэ. Тэрээр хэлэхдээ би найз охидтойгоо уулзаж, клуб ороход ээж хүүхдүүдийг маань хардаг, тэд одоо том болцгоосон, ядаж л дараагийн 10 жилд надтай хамт байна шүү дээ. Би үүнд их баяртай байна гэжээ. Хэдийгээр 12 настайдаа хүүхдээ асрахын тулд сургууль завсардсан ч Ами эрт хүүхэд төрүүлсэн маань миний хийсэн хамгийн ухаалаг сонголт байсан гэж байнга хэлдэг байна. Гэхдээ ганц бие ээж байх маш хэцүү гэдгийг ч нуудаггүй ажээ. Одоогоор Ами хоёр хүүхэдтэйгээ хамт халамжийн төвд амьдардаг бөгөөд саяхны болтол ээж, 8 ах, дүүтэйгээ нэг гэрт амьдардаг байжээ.
Сэтгэгдэл (1)