АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хадагтай Хиллари Клинтон нутаг буцлаа. Тэрээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар манай оронд хүрэлцэн ирсэн юм. Улаанбаатар хотод болсон дэлхийн улс төрч эмэгтэйчүүдийн чуулганд оролцсон юм. Өчигдөр 13.00 цагт сүхбаатарын талбайд угтах ёслол болох байсан ч цагаасаа нэлээд хожуу 2.00 цагт эхэлсэн юм. Алтан шаргал үстэйгээ өнгө ижилсүүлэн шаргал хүрмээр гоёсон улстөрч энэ хатагтай одоогоос 17 жилийн өмнө АНУ-ийн тэргүүн хатагтай байхдаа анх манай улсад айлчилж байсан байна. Энэ удаа хоёр дахь айлчлал юм байна. Хилари Клинтон хэлсэн үгэндээ Монгол улсад дахин ирж байгаадаа баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрбээр нутаг буцах үеэрээ “Монгол Улсад хийсэн богино хугацааны айлчлал олон сайхан зүйлсийг сэтгэлд үлдээсэн” гэдгээ дахин тодотголоо.
Тэгвэл өнөөөдөр 10.00 цагт Буян Ухаагийн нисэх буудлаас нутаг буцлаа.
Сэтгэгдэл байхгүй байна