Сурын харваа нээлтээ хийнэ

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын Үндэсний сурын харваа сурын талбайд тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Дашрамд дуулгахад манай оронд үндэстэн ястны онцлогийг дагаад гурван янзын сур харваа буюу халх, урианхай, буриад гэсэн төрлөөр сур харваж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025