Хүндэтгэл үзүүллээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дөнгөж сая Эзэн чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр яг энэ цаг мөчид Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж байна. Уулзалтын дараа хатагтай Клинтон төрийн 9 хөлт цагаан тугийн өмнө дурсгалын зураг авахуулна.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч хатагтайг манай талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар урьж авчирсан юм. Манай улс ирэх оныг хүртэл ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгүүдийг даргалж байгаа учраас Хиллари Клинтон хамтын нийгэмлэгийн хуралд оролцохоор ирж байгаа аж. Г.Занданшатар хоёр жилийн өмнө Вьетнамын Ханой хотноо болсон АСЕАН-ы уулзалтын үеэр хатагтай Хиллари Клинтонг эх орондоо урьжээ.
Хиллари Клинтон 14-45 минутаас Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын форумд үг хэлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025