Махбодь: Ус
Эзэн гариг: Сар
Билэг тэмдэг: Зүрх, тал сар, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг, саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдөр: Даваа, Пүрэв
Муу өдөр: Мягмар: Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8, ба 2-рт хуваагдах бүх тоо 
Зан байдал
Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин , мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай, мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй.
Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг. Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй. Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүммүс юм. сэтгэлийн хямралд орох үед өдөр ч шөнө ч айдаст автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, ухрах, зайлах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй. Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ. түүнийг уяраах амархан. Гэхдээ таньд туслахдаа удаан , болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеэ хамгаалах зөн юм. Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай хару л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана. Ямар ч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно. Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино. Дүнсгэр зан гутранги үзэл нь түүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий – хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр. Мэлхий ордонд ихэнхи нь гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм. Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.
Эрүүл мэнд
Мэлхий байнгын сэтгэл зовиуртай амьдардагаасаа болж ужиг өвчинд ихээхэн нэрвэгддэг. Зогсонги байдалд орсон үедээ өөрийгөө өрөвдөж суух биш харин ямар нэгэн бодит зүйлээр оролдох хэрэгтэй. Тэр өвчин даахдаа муу. Бөөр, давсаг, бүдүүн гэдэс, элэг болон хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоолоо сайн зажилж удаан идэх нь чухал. Энэ ордны хүмүүс ходоодны хорт хавдарт ихээхэн өртөмтгий байдаг.
Тэд амьтанд дурладаг, сайхан хоол унданд дуртайгаасаа болж таргалах, цусны даралт багасах хандлагатай. Байнгын хөдөлгөөн, хоолны дэг, нойр болон амралтаа зохицуулах чухал. Тэргэл сартай шөнө удаан унтаж, шингэн юм ууж болохгүй. 12 орд дотроос ганцхан Мэлхий өөрийн сэтгэлийн хөөрлөөсөө болж өвчин тусдаг бөгөөд ааш аягынхаа нөлөөгөөр бас өвчинөө эдгээж чадна. Дуу шуугиан ихтэй, хүний дургүй хүргэж явдаг хүмүүсээс хол байж байгалийн сайханд ялангуяа гол усны дэргэд амьдрах өлзийтэй.
Ажил мэргэжил
Ихэнхи мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж гэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг. Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай, ажилсаг, оюун ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажилд сонгохдхх өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг. Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оюун ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэг юмны тухай бодох цаг гардагт юм. Ямар ч ажлыг хийж байхдаа хөнгөвчилөх аргыг тэр олно. Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй. Тэрээр маш сайн хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрт амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч гэх мэт мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажилд мэргэжилд тохирдог. Түүнчилэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилдаг мэргэжилд ихээхэн авьяаслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтоо.
Хайр дурлал- Гэр бүл
Амьдралын хань найз нөхдөө Усан болон Газар махьбодитой ордноос сонгох ёстой. Газар ус сайхан тохирно. Ус мөн агаартай амьдарч болох ба Галтай хэзээ ч тохирохгүй.
Мэлхий- хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг хэврэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална. Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгааралаж чадаагүй тохиолдолд эрэгтэй Мэлхий бүх насаараа ганц бие эр, эмэгтэй Мэлхий гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна. Харин дурласан тохиолдолд хайрт хүнийг хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь тавьж амиа тавина.
Гайхам шигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхигүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юм уу ээждээ гүйж очно. Түүний нэг муу тал дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайралбал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тоголбол амьдралыг чинь зовлон бологж чадна.
Мэлхий- бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. гэр бүлийн амьдрал түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр ороноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай. Энэ ордныхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдралд дуртай. Түүний дуртай газар- гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших
Сэтгэгдэл байхгүй байна