Хиллари Клинтон манай улсад ирэхээсээ өмнө Японы Токио хотод Афганистаны асуудлаарх хуралд оролцсон байна. Тэрээр Афганы ард түмний дэмжих америкийн эрмэлзлэлийг бататгаж, 2015 оноос эхлэх Афганистаны хөгжлийн “шилжилтийн эхний 10 жил”-д туслахаа илэрхийлсэн олон улсын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга эрхэмсэг хатагтай Клинтон өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзаж, олон улсын чуулганд үг хэлнэ. Харин маргааш өглөө Вьетнам улсын Ханой хотод хүрэлцэн очих юм. Вьетнам улсад тэрээр боловсролын солилцоо, арилжааны гэрээ хэлэлцээр байгуулах асуудлаар хэд хэдэн бичиг баримтанд гарын үсэг зурах гэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна