Хиллари газардаж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр монгол улсад айлчилна. Тэрээр “Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын форум”, “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн 4 дүгээр хуралдаан”-д оролцохоор Улаанбаатарт саатаж гэж байгаа нь энэ юм. Хатагтай Хиллари Родхам Клинтон нийслэл хотод газардсаныхаа дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нарт бараалхана. Айлчлалын хөтөлбөрийн дагуу дээрх олон улсын чуулганд үг хэлж, монгол улсад нэг хоног саатаад маргааш өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн онгоцоор хөөрнө.                     
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025