Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам Урианхай харваагаар эхэлсэн юм. Урианхай харваанд 100-аад харваач цэц мэргэн, оюун ухаанаа уралдуулсан аж.Үүнээс Баян-Өлгий аймгийн Монгол Улсын мэргэн, Урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, дээд амжилтыг хоёр дахь удаагаа эвдэж тэргүүллээ. Мөн удаах байрыг Урианхайн мэргэн Ж.Мягмар 30 сумнаас 28 онож шалгарсан бол гуравдугаар байрыг 2008 оны Монгол Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27 онож тус тус шалгарлаа.
Энэ жилийн урианхай харвааны эхний таван байрт Баян-Өлгий аймгийн харваачид шалгаран үлдсэн байна. Сурын харваа өнөөдөр хүүхдийн сурын харваагаар 10 цагаас үргэлжилэх юм байна .
Сэтгэгдэл байхгүй байна