Баяр наадмын бооцоо


Хүн бүр Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ой, ардын. Хувьсгалын 91 жилийн ойн, төр ёсны баяр наадамд сэтгэл  яарч, бэлтгэлээ базааж байна.


Монголчууд бид энэ баяр наадмаа  хурдан морь, хүчит бөх, сур харваагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Үүнээс сонирхол хамгийн их татдаг нь хурдан морины уралдаан. Тэр ч утгаараа жил жилийн морины уралдааны үеэр Хүй долоон худгийн сэргэлэн ногоон дэнж хотолзож, монгол түмнээрээ 3 өдөр шаваагаа ханатал дэлгэр нааддаг.

Чавхарсан хурдан хүлэг, өвч бүрэн монгол хувцас, үнэтэй ганган хөөрөг сэлт, унасан төмөр хүлгээрээ өрсөлддөг монголын томоохон бизнес ноёд, группын эзэд энэ баярыг хүсэн хүлээдэг нь ч аргагүй ээ. Бүтэн жил хүлээсэн баяр наадмаар нэг ёсондоо түрүү жилийн наадмаас хойш сойсон морьд, ухаан бяр нь тэнцсэн бөхчүүд, гярхай харваачид хурд хүчээ, ид шаваа, эрхий мэргэнээ шалгадаг. Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд Хүй долоо худагт морьдын уяа аль хэдийн нүүгээд ирчихсэн байгаа билээ. Хэн хөрөнгө мөнгөтэй байна тэр хүн баяр наадмаар хурдан морь, сайхан хүүхэн, үнэтэй машины дээдээр гангардаг жишиг тогтчихсон, ард иргэд ч нүдээ баясгахаар хүлээдэг болсон гэхэд болно.
Хурдан хүлгийн уралдаанд бооцоо тавьж эхлээд байгаа жаатай  эрхмүүдийг нэрлэвэл “Макс” Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнчимэд, “Мон-Уран” Б.Наранхүү, “Алтай” констракшины Х.Бат-Эрдэнэ, “ГОК”-ийн Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн гээд хөвөрнө. Энэ  аатай жаатай эрхмүүд бэл бэнчин, хурдан хүлгээрээ уралдаж цаг үргэлж олны анхаарлын төвд байдаг билээ. Тэд хурдан хүлэгүүдээ бүтэн жил сойж, хэдэн сая төгрөгийг морьдынхоо идэш тэжээл, арчилгаа сувилгаанд зарцуулдаг гэдэг. Мөн хурдан угшилын шилмэл морьдыг гаднаас үнэ цохин авах нь бас элбэгшиж байгаа.

Томчууд ихээхэн хэмжээний бооцоо тавьж шандаст хүлгээ уралдуулах гэж байгаа учир энэ жилийн уралдаан сонирхолтой болох нь дамжиггүй. Жил жилийн баяр наадмын сонин содон ирэх жилийн баяр хүртэл үргэлжилэн ярьж хөөрцгөөдөг.Тэгвэл энэ жилийн баярт хэн гэдэг аавын хүү, хэний шандаст хүлэг, хэний тавьсан сум мэргэн байх бол гэдгийг тэсэн ядан хүлээцгээе.

Ямартай ч барилдсан бөхчүүдийн бяр нь их, мэх нь уран байг. Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөл нь хурдан байг. Харвах мэргэчүүдийн сум нь оночтой, уухай нь сүрлэг байх болтугай.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Mongol erchuud mini jaahan turj uzeechee naad guzee chini heden sartai huuhen chig l bna Heterhii ed mungu nd chunsan uls goe haragdahgui bna
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
  • zochin
    Edeer bie goyoson Adgiin teneguud Er hun baij yun ch ih ed hurungund shunadag yum be de
    2012 оны 07 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025