Одоогоос 2 жилийн өмнө SOK хамлагийн охид анхны “Doсtor Love” цомгоо гаргана, гурван жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ гээд хөл хөөртэй байсан. Тэгвэл хамтлагийн ахлагч Швейцарь улсыг зорьж, хувийн амьдралаа эхлүүлсэн бол Мино, Золоо хоёр тус тусын карьераа хөөж бусад гишүүн нь усанд хаясан чулуу шиг л алга болсон. Монголын тайз, дэлгэцийн хамгийн тогтвортой амьдарч байгаа, сайхан хосуудын нэг жүжигчин О.Бат-Өлзий, Сарантуяа нарын бэр Золоо SOK-ийн гишүүн гэдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. УДЭТ-ийн жүжигчин , Б.Тамирын гэргий Золоо СУИС-ыг төгссөн жүжигчин болоод ч тэр үү телевиз, дэлгэцийн бүтээлд ойр ойрхон тоглодог. Яг одоо түүний тоглосон “Амьдрал чиний төлөө” кино МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болж байна. 60 ангитай энэ кинонд Золоо сэтгэл зүйч мэргэжилтэй Заяа хэмээх дурлалт бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Байгаа гэдгийн учир нь киноны зураг авалт дуусаагүй одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Мөн Золоо жүжигчний ажлаасаа гадна хувийн бизнесээ эхлүүлж, нэр хүнд муутай байсан “Нью Амрита” клубын эзэгтэй болж, багагүй орлоготой ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Харин жүжигчин энэ бизнесээ орхиод удаж байгаа бөгөөд олон ангит киноныхоо ажилд анхаарлаа хандуулж, зав тааруу байгаа гэнэ.

Сэтгэгдэл байхгүй байна