Монгол диплом дэлхийд зөвшөөрөгднө

“Дээд боловсролтой худалдагч, хамгаалагч авна” гэсэн ажлын зар хэдэн зуугаараа хэвлэгдэж байна. Монголд эзэмшсэн дээд боловсрол үнэгүйдэж, магистрын зэрэг гадаадын их сургуулийн баклавртай дүйж байгаа нь худал зүйл биш. Хэдийгээр ийм ч их, дээд сургуулиуд боловсролын чанараа сайжруулахын тулд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, монголдоо хоёр жил, харилцагч улсад хоёр жил гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр ахиц дэвшил гарсаар байгаа.  Тэгвэл манай диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөх талруугаа хэвийж байна гэж ХААИС-ын сургалт эрхэлсэн проректор Б.Баасансүх хэллээ.
ХААИС-аас дэлхийн их сургуулиудын захирлуудын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Даваа гарагт дэлхийн 14 орны 30 их сургуулийн төлөөлөгчид Монголд ирж “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл-Сорилт, туршлага, арга барил”  сэдвийн хүрээнд санал солилцож, илтгэл тавих юм. Чуулга уулзалтын үеэр Монгол улсыг төлөөлж академич Жадамбаа “Дээд боловсролын шинэчлэлийн чиг хандлагын өөрчлөлт” сэдвээр илтгэх юм.
Уригдаж ирсэн захирлуудын дунд БНХАУ, БНСУ, Япон зэрэг байнгын хамтын ажиллагаатай улс орнуудаас гадна Австри, Бельги, Унгар, Чех, Голланд, ОХУ,  Вьетнам зэрэг орны төлөөлөгч багтаж байна. Дээд боловсролын салбарт анх удаа хийгдэж байгаа энэ өндөр ач холбогдолтой үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан сайхан мэдээ байна.  Дашрамд сонирхуулахад орчин үеийн их сургууль мэдлэгт суурилсан судалгааны их сургууль, мөн сургалт-судалгаа-бизнес гэсэн чиглэлээр хөгжиж байгаа гэнэ. Энэ хөгжилтэй хөл нийлүүлж, монголын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг тэлэхэд ирэх долоо хоногт “Blue Sky Tower”-ын “Diamond” танхимд болох олон улсын чуулга өндөр ач холбогдолтой юм.  Иймээс ХААИС-ын удирдлагууд хурлаас гарсан шийдвэр, илтгэлүүдийг эмхэтгэн  шинээр байгуулагдах УИХ, яам тамгын газруудад хүргүүлэх болжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • surguulia gej
    bvh ih deed surguuliud iim boloosoi
    2012 оны 07 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025