Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2012-ын сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид 72 гишүүний нэрийг өргөн мэдүүллээ. УИХ-ын сонгуульд нийт 76 гишүүн сонгогдохоос 72 гишүүний нэрийг өргөн мэдүүлээд байгаа аж. Хоёр тойрогт дахин санал хураалт болох бөгөөд нэг тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгаж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлэх боломжгүй болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэдорж “СЕХ-оос өргөн мэдүүлж байгаа 72 гишүүний нэрийг хүлээн аваад байна.
УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар Ардчилсан намаас 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-ын гишүүн болох эрхтэй болсон байна. Ингэснээр ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барих парламентийн бүрэлдэхүүнд Ардчилсан намаас 31, МАН-аас 25, ИЗНН-ас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, гурван бие даагч багтсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш 10.00 цагт шинэ УИХ-ын гишүүд тангараг өргөх юм. Гэхдээ маргааш 72 гишүүн тангараг өргөх юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна