“Тор”, “Авенжерс” киноны үнэнч үзэгчид хамгийн сайхан биетэй, хамгийн тачаангуй залууг “Тор”-ын дүрийг бүтээсэн Крис Хемсворт гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Өдгөө 28 настай жүжигчин Испаний загвар өмсөгч Элса /35/ хэмээх бүсгүйтэй гэрлэж, өнгөрсөн 5 дугаар сард тэдний анхны хүүхэд Индиа Роос /энэтхэг сарнай/ мэндэлсэн юм. Тэгвэл энэ гэр бүл Испаний Мадрид хотоор зугаалж байгаа зураг орон нутгийн хэвлэлүүдэд нийтлэгджээ. Мадрид хотыг нүд алдам үзэсгэлэнтэй гэдэг ч шинэхэн аав Крис Хемсвортын нүдэнд охиноос нь өөр сайхан зүйл огт харагдахгүй байгаа бололтой. Бүр эхнэрээ ч үл анзааран охин Индиа Роосоос нүд салгахгүй, ханхар цээжиндээ энхрийлэн тэвэрч байгаа энэ зургийг “Тачаангуй аав” гэж нэрлэмээр санагдана. Крис хүүхэд асарч, арчлах тухай гурван охинтой ах Люкээсээ байнга зөвлөгөө авдаг бөгөөд ах нь хүүхдийн гарыг нь гаргалгүй яаж өлгийдөх талаар дүрс бичлэг хүртэл хийж өгсөн гэнэ. “Тор” хичнээн хичээсэн ч охиныхоо гарыг өлгийнд нь хийж чадахгүй байгаа гэнэлээ. “Тор”, “Авенжерс” киноны хоёрдугаар ангиудад тоглох гэрээ байгуулсан Крис Хемсворт Мадрид хотод хадмууд дээрээ долоо хоног амарч байгаа нь энэ юм байна. 


Сэтгэгдэл байхгүй байна