Лондоны Олимпийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хүндэт зочин дагуулж явах эрхтэй билээ. Бэртлийн улмаас энэ удаагийн Олимпийг өнжиж байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар Ерөнхийлөгчийг дагалдан зун ХХХ олимпийн нээлтийн ёслолд оролцохоор болсон байна. Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц анх удаагаа Лондонгийн Олимп үзэх гэж байгаа бөгөөд хамгийн их сонирхдог спорт нь бөх, морь гэнэ. Ямартай ч манайхаас тэргүүн хамба лам, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Э.Бадарууган, Улсын Ерөнхийлөгч нараас хүндэт зочид оролцохоор болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна