Зак Эфроны цээж

Одоогоос 3 жилийн өмнө “Ахиад 17-той” хэмээх инээдмийн кинонд тоглож, америк охидыг хуйлруулж явсан Зак Эфроны амралтын нэг өдөр папарацци зурагчдын дуранд буужээ.
Тэрээр маш шаргуу ажилладаг учраас ингэж найз нөхөдтэйгөө амралтаа өнгөрүүлэх нь тун ховор байдаг гэнэ. Зак өчигдөр Францын Сен-Тропен наран шарлагын газарт найзуудынхаа хамтаар нарласан байна. Тансаг зэрэглэлийн жижиг усан онгоцон дээр түүнийг цээж нүцгэн байгааг нь зурагчид дурандаа буулгажээ. Түүний хамгийн сүүлд тоглосон “At Any Price” буюу ямар ч үнээр хамаагүй кино энэ оны сүүлээр дэлгэцэнд гарах юм. Өдгөө 24-хөн настай ч сахал тавьж, булчинлаг цээжээ харамгүй харуулж байгаа нь 17-той Закын борви тэнийж, эр хүн болоо юу гэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025