Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод зуны олимпийн 30 дугаар наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Манай улсаас олимпийн наадамд оролцох байт харвааны тамирчид Лондон хотыг зорьж, монголын ард түмэн тамирчдаа энгэр дүүрэн медальтай ирэхийг сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. Тэгвэл “Монгол шуудан” компани 2012 оны Лондоны олимпод зориулсан шуудангийн хоёр марк гаргаснаа танилцууллаа. Зураас Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Дамдинбазар нар Лондон хотын алдартай барилгууд, тээврийн хэрэгслэл, алсыг харагч, спортын зарим төрлүүд, Лондонгийн олимпийн лого зэргийг дүрсэлсэн маркийг хамтран бүтээжээ. Олимпод зориулсан маркийн үнэ 700, 800 төгрөг юм байна. Дашрамд сонирхуулахад “Монгол шуудан” компани 1960 оноос хойш зуны 13, өвлийн 10 олимпод зориулж нийт 250 нэр төрлийн марк гаргаж байжээ.


Сэтгэгдэл байхгүй байна