Сүүлийн үеийн судалгаагаар Гэр бүл салалт эрс нэмэгдэж бүх нийтийн анхаарлыг татаад байна. Сүүлийн үед шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэргийн 60 орчим хувь нь гэр бүл салалт байдаг гэнэ. Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч нар эзэлдэг бөгөөд энэ нь 20-35 насныхан буюу залуучууд зонхилж байгаа аж. Энэ нь нийгэмд сөрөг үр дагавартай ба судалгаагаар нийгмийн бухимдал, ажлын ачаалал, ойр тойрны хүмүүсийн оролцоо гэр бүлийн салалтын үндсэн шалтгаан болж байгааг онцоллоо. Мөн манай улсад гэр бүлийн харилцаанд зориулсан зохицуулалт байхгүй тул жижиг маргаан хосуудыг салахад хүргэж байгааг холбогдох байгууллагууд үзэж байна. Тэгвэл энэ сарын 7-нд Гэр бүл судлаач Л.Нарантуяа хайрын харилцааны талаарх “Төгс ялгуун харилцаа” сэдэвт лекц унших гэж байна. Гэр бүлтэйгээ урт удаан жил, аз жаргалтай амьдрахыг хүсдэг хэн бүхэн Тусгаар тогтнолын ордонд энэ сарын долоонд хүрэлцэн ирнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна