Зуугийн талыг насалсан Том Круз 50 насны төрсөн өдрөө Беверли Хиллс дэх эдлэндээ Коннор, Белла хэмээх хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүний хамт даруухан тэмдэглэж өнгөрүүлжээ. Крузын ойрын эх сурвалж “Том уг нь Кейт, Сури хоёртой төрсөн өдрөө Нью-Йоркод тэмдэглээд дараа нь Калифорнд хэсэг саатаад Исланд руу нисч Oblivion киноны зураг авалтаа дуусгах байсан” гэж ярьжээ. Мөн төрсөн өдрийн уур амьсгал “маш гунигтай” байсан гэдгийг онцолж хэлсэн байна. Харамсалтай нь Кейт Холмез нөхрийнхөө 50 насны төрсөн өдрийн өмнөхөн салах өргөдлөө шүүхэд гаргаж, 6 настай охиноо аван Манхэттэнд нүүж ирээд байгаа билээ. Том Крузын төрсөн өдрөөр Сури, Кейт хоёр Нью-Йорк хотод зайрмаг авч идэж, хотоор зугаалсан байна. Ноён Круз отгон охин Сури дуулиант салалтаас болж зовоохгүйн тулд ердийн үетэйгээ адил өдөртөө хэд хэдэн удаа утсаар ярьж байгаа гэнэ. 

Сэтгэгдэл байхгүй байна