Энэхүү гүн ухлаадас, шал шүргэсэн хормойтой гялалзсан хар даашинз Уэлсийн гүнж Дианагийн хамгийн алдартай хувцас. Диана гүнж 1997 онд төрсөн өдрөөрөө энэ даашинзаар гоёсон юм. Тэгвэл жүжигчин Наоми Ваттс “Caught in the Flight” хэмээх гүнжийн намтар кинонд Дианагийн дүрийг бүтээхдээ өмссөн байгаа нь энэ юм. Тус киноны оройн зоогийн хэсгийг Хорват улсад авах үеэр Англи жүжигчин Наоми гүнжийн дуртай гоёл болох алмазан зүүлт, индранил ээмгийг хослуулжээ. Диана гүнжийн намтар киног Германы Оливер Хиршбиегел найруулж байна. Энэ хүн Адольф Гитлерийн амьдралын хамгийн сүүлийн өдрүүдийг үзүүлсэн Downfall киног найруулж нэрд гарсан юм. Найруулагч Хиршбиегел “Наоми бол үнэхээр ер бусын жүжигчин , түүнд дэлхийн идеал Диана гүнжийн халуун дулаан сэтгэл, энэрэнгүй зан, өөрийгөө бусдын оронд тавьж боддог чадвар зэрэг бүгд бий” гэжээ. “Caught in the Flight” кинонд 1997 онд автын осолд орж, амь үрэгдэх үе хүртэлх Диана гүнжийн сүүлийн хоёр жилийн амьдралыг үзүүлэх юм.


Сэтгэгдэл байхгүй байна