Куартавис Дэвис хэмээх 20 настай хүүд Флорида мужийн шүүх 162 жилийн хорих ял оноожээ. Энэ хүү 2010 онд хэд хэдэн удаа зэвсэгт дээрмийн хэрэгт /ихэвчлэн дэлгүүр/ гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, мөн гэм буруугаа хүлээж байгаа залуу хүнд 162 жилийн ял оноож байгаа Америкийн энэ шүүхийг хар арьст залууст хэт хатуу хандаж байна гэж үзэж, шүүмжлэх хүн олон байна. Баривчлагдах үедээ 19 настай, ахлах сургуульд сурч байсан Дэвис өөрт нь оноосон ялыг сонсоод цочирдолд оржээ. Тэрээр “Ройтерс” агентлагт “Би үхсэн хүн” гэж хэлжээ. Саяхан АНУ-ын дээд шүүх хүн амины хэрэг үйлдсэн залуучуудад бүх насаар нь хорих ял оноохыг хориглосон шийдвэр гаргасан байна. “Гэтэл дээрмийн хэрэгт анх удаагаа холбогдсон хүүхдэд бүх насаар нь хорих ял оноосон нь тухайн шүүгч аймшигтай харгис хүн гэдгийг харууллаа” гэж Дэвисийн өмгөөлөгч ярьжээ. Дэвисийн тухайд суралцах чадамж бага, сэтгэл хоёрдох өвчнөөр шаналаад удаж байгаа бөгөөд улсаас сар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог тэтгэмж авдаг юм байна. Харуудад хатуу Америк
Куартавис Дэвис хэмээх 20 настай хүүд Флорида мужийн шүүх 162 жилийн хорих ял оноожээ. Энэ хүү 2010 онд хэд хэдэн удаа зэвсэгт дээрмийн хэрэгт /ихэвчлэн дэлгүүр/ гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, мөн гэм буруугаа хүлээж байгаа залуу хүнд 162 жилийн ял оноож байгаа Америкийн энэ шүүхийг хар арьст залууст хэт хатуу хандаж байна гэж үзэж, шүүмжлэх хүн олон байна. Баривчлагдах үедээ 19 настай, ахлах сургуульд сурч байсан Дэвис өөрт нь оноосон ялыг сонсоод цочирдолд оржээ. Тэрээр “Ройтерс” агентлагт “Би үхсэн хүн” гэж хэлжээ. Саяхан АНУ-ын дээд шүүх хүн амины хэрэг үйлдсэн залуучуудад бүх насаар нь хорих ял оноохыг хориглосон шийдвэр гаргасан байна. “Гэтэл дээрмийн хэрэгт анх удаагаа холбогдсон хүүхдэд бүх насаар нь хорих ял оноосон нь тухайн шүүгч аймшигтай харгис хүн гэдгийг харууллаа” гэж Дэвисийн өмгөөлөгч ярьжээ. Дэвисийн тухайд суралцах чадамж бага, сэтгэл хоёрдох өвчнөөр шаналаад удаж байгаа бөгөөд улсаас сар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог тэтгэмж авдаг юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна