АНУ-ын өдөр

Өнөөдөр Кети Перригийн “Fireworks” хит дуун дээр гардаг 7-р сарын 4, Америкийн тусгаар тогтнолын баярын өдөр. Энэ баярыг америкчууд өнгө өнгийн салют буудуулж тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл 2012 оны тусгаар тогтнолын баяр тун таагүй өнгөрч байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт тус улсад болсон аюултай хар салхи, ой хээрийн түймэр, хэт халалтын улмаас АНУ-ын ихэнх хэсэг ундуй сундуй, зарим газарт бүр 1,3 сая айл өрх гэрэл цахилгаангүй байна. Колорадо мужид л гэхэд ой хээрийн түймрийн улмаас 300 гэр бүл орон гэрээ орхин дүрвэжээ. Өнөөдөр буюу олон зуун салют бууддаг уламжлалт баярын өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод усан бороо цутгаж, аянга цахилгаан буух төлөвтэй байна. Америкийн зарим хэсэгт гал түймрийн аюулаас сэрэмжилж салют буудуулахыг хүртэл хоригложээ. Аадар борооноос шалтгаалж хэт халалт хэдэн хэмээр бууна гэж найдаж байгаа ч долоо хоногийн эцэс хүртэл Цельсийн 40 хэмтэй байх гэнэ. Гэсэн ч бид энэхүү баярт зориулж, жил жилийн 7-р сарын 4-ний тэнгэрт гялбалзаж байсан гоёмсог салютын зургуудыг хүргэж байна.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025