“Чингис Хаан”, “Монгол Хатдын Нууц Товчоо” зэрэг номоороо дэлхийд алдаршсан зохиолчЖак Вэдерфорд маргааш 19.00 цагт "Кафэ Амстэрдам"-д “Монголын орчин үе ба Эзэнт гүрний засаглал, Монголчуудын дэлхийд нөлөө” сэдвээр лекц уншина. Лекцийн дараа зохиолч уншигчдын асуултанд хариулах гэнэ. Лекц болох кафе 50 хүний суудалтай бөгөөд тасалбарын үнэ 12 мянган төгрөг. Үйл ажиллагаанаас олсон орлогыг “Монголын Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдийн Сан”-д хандивлах болно.
Зохиолч Жак Вэдерфорд 2004 онд “Genghis Khan and the Making of the Modern World” буюу “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” гэх номоо хэвлүүлсэн нь “Нью-Йорк таймс” сонины шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ. Зохиогч Миннесота мужийн Макалестер дээд сургуулийн угсаатны зүй, хүн зүй судлаач эрдэмтэн юм. “Чингис хаан” номонд Эзэн Чингис хааны хүчирхэгжил, нөлөө болон залгамжлагчдын тухай өгүүлсэн бөгөөд “Монголын нууц товчоо”-оос гадна перс хэл дээрх хоёр түүхэн сурвалжийг ашиглан дээрх номоо бичжээ. Жак Вэдерфорд Чингис хааны тухай барууны түүх судлаачдын уламжлалт хандлагатай харьцуулахад илүү гэгээлэг, эерэг байдлаар бичсэнээрээ онцлогтой аж. Түүнд монголын төр гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд шагналаа олгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэн захидал илгээж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна