Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр 14.00 цагт түүний нэрэмжит гудамжийг нээх ёслол өчигдөр болж өнгөрсөн юм. Залгуулаад академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн болон 10 боть зохиолын нээлт Үндэсний музейд боллоо. Мөн МУИС-ийн хичээлийн II байрны урд талбайд түүний хөшөөний шав тавих ёслол, мөн УДБЭТ-т дурсгалд зориулсан хүндэтгэлийн тоглолт зэрэг болж өнгөрлөө. 
Тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсан гавьяатан, нэрт түүхч, академич Б.Ширэндэв нь Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн байлаа. Тэрээр 1951-1954 онд МУ-ын Гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байсан юм. "БНМАУ-ын түүх" гурван боть болон бусад олон шинжлэх ухаан, түүх, уран зохиол, эрдэм шинжилгээний зохиол бүтээл туурвижээ. Мөн Сансар судлалын Үндэсний зөвлөлийн дарга Б.Ширэндэв нь Шинжлэх ухааны томоохон ололт болох Монгол хүнийг сансарт нисгэх үйлст томоохон хувь нэмрээ оруулсан хүн билээ.

Тэрээр Сайн ноён хан аймгийн Далай чойнхор ван Цэдэнсодномын хошууны Их баг (одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум)-ийн нутагт 1912 оны 05 сарын 15-нд Ач хариад овгийн Базарын зургаадугаар хүү болон мэндэлж байжээ.

100 жилийн ойд зориулан олон улсын эрдэм шин¬жилгээний хурал, Хөвс¬гөл аймгийн Шинэ-Идэр суманд гэр музейг нь байгуулж, яруу найргийн наадам зохион байгуу¬лах гэх мэт олон арван үйл ажилгаа болж нэрт хүүгээ дурсан өнгөрүүллээ.
Сэтгэгдэл байхгүй байна