Гоо vзэсгэлэнгийнхээ өмнө эрчvvдийг өмнөө сөхөрүүлж байсан Мерилин Монро өдгөө домог болон мөнхөрсөн билээ. Домогт жүжигчин Мерилин Монрогийн одоогийн дууриамлуудыг та харж байна. Бүгд л Монрогийн шүтэн бишрэгчид боловч хэзээ ч энэ бүсгүйтэй эн зэрэгцэхгүй, муу хувилбарууд. Түүний инээмсэглэл, даашинз, биеийн тавилт зэргийг нэг бүрчлэн дууриаж, олны анхаарлыг татах гэсэн бүсгүйчүүд нэмэгдсээр байна. Нэг ёсондоо Монрог дууриаж зургаа татуулсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа гэж судалгаа гараад байгаа аж. Уншигч танд сонирхуулахад Монро энэ зургаасаа болж нөхрөөсөө салах дээрээ тулж байсан гэдэг. Энэ зургаа авахуулаад түүний нэр хүнд улам өсөж, энэ зургаараа дэлхийд домог болон үлдсэн юм. Монрог шиг харагдахыг хичнээн хүсэв чиг тэр цорын ганц, дахиж давтагдашгүй...билээ.











Сэтгэгдэл байхгүй байна