Сонгуулийн будлиан дуусаагүй...

УИХ-ын 2012 оны сонгуулийн 1-р тойрог буюу Архангай аймагт хэвлэл мэдээлэлийн салбарыг төлөөлөн МАН-аас Ж.Мөнхбат нэр дэвшсэн юм.
Тэрээр тус тойрогт болсон сонгуулийн үйл явц, улс төрийн нам, эвслүүдийн булхай, луйварыг илчлэхээр өнөөдөр үдээс өмнө хэвлэлийнхэнд хандаж сонгуулийн булхайг дэлгэлээ.  
2004 оноос хойш Архангай аймагт Ардчилсан нам тасралтгүй “ялалт” байгуулж байгаа бөгөөд  сонгуулийг шудрагаар үнэлж итгэж байсан Ж. Мөнхбат энэ удаад өөрөө сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд Ардчилсан нам бол сонгуулийн булхайг гаргууд сайн хийдэг юм байна гээд энэ бүх луйврыг баримттайгаар нь хүргэлээ.  
Сонгуулийн хууль зөрчсөн нийт 89 хуудас баримт байгаагаас сонгогчдод архи тараасан Цахир суманд 50 мянган төгрөг тараасан, Тариат суманд 30 мянган төгрөг тараасан, группд болон  хэвтэрт байгаа хүмүүсийн өмнөөс гэр бүлийхэнээр нь санал өгүүлсэн, 470 хүний санал алга болсон гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Энэ хууль зөрчисөн үйлдлүүдийг  даруй арилгахгүй юм бол Сонгуулийн ерөнхий хороо өөрөө хууль зөрчиж байна гэсэн асуудал гарч ирнэ.Тиймээс зөрчлүүдийг арилгаж өгөхийг хүсэж буйгаа хэллээ.
Мөн энэ бүх гомдлоо Сонгуулийн 1 дүгээр тойргийн хороо,Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус хүргүүлээд байгаа аж. Сонгууль булхайтай, луйварын болсон гэх нэм эвсэлүүдийн маргаан дуусаагүй байгаа энэ цаг үед СЕХ-оо аль талаас нь шийдвэрлэж зохицуулахыг харах л үлдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Ene baliar yum garaaguid ih bayarlaj baina solongosiin casino heseed damardchihsan yavj baidag gesen shd ee Yavah bolgondoo Myangaa ah shig neg huuhen daguulj yvdag Hudlaa gar yaj iim yum tur tushiltseh ve
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
  • tegj yrih yum bol MAN-n Munh-Orgil bayangold beer taraaj l bsan shd bi ternees avsan hernee ter huniig songoogu songoltiig uuruu hiij bolj l bgaa bizdee
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
  • mungu tugrug taraah ni ymar hamaatai yum be etssiin etset humuus uurdsuu songoltoo hiih l bolno shdee tegeed ch songoltoo hiisen
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025