Филиппин улсын өмнөд хэсэгт байх Бунаван гэдэг хотод хүн иддэг аймшигт мангасын тухай яриа гарсаар уджээ. Мангасын тухай мэдээг сонссон хүмүүс энэ хотыг зорин ирэх болсноор аялал жуулчлалын салбараас ашиг олж эхэлжээ. Гэхдээ энэ аймшигт араатан 2011 он 9-р сард хэд хэдэн хүний аминд хүрчээ. Энэ явдлаас 2 жилийн өмнө хотоос бага насны хүүхэд, загасчин эр Лолонг матарт бариулж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг мөн гарчээ. Тэгвэл 6 метр гаруй урт биетэй, нэг тонн жинтэй аварга матрыг нутгийн 100 гаруй эрчүүд олс, чирэгч, өргөгч төхөөрөмжийн тусламжтайгаар барьж чадсан байна. Лолонг матар хүнд баригдсан дэлхийн хамгийн том шорвог нуурын матар болж Геннисийн дээд амжилт тогтоогоод байгаа гэнэ. Энэ матрыг Лолонг гэж нэрлэсний учир нь аймшигт хүн идэштэнг барих гэж яваад зуурдаар амьсгал хураасан эрдэмтний нэр юм байна. Одоогоор Лолонг матрыг үзэхээр жуулчид цувж, экотуризм цэцэглэж, судалгааны төвүүд нээгдэх болсон байна. Лолонг матар 72 мянган ам.долларын ашиг энэ хотод авчирсан ч ихэнх мөнгө түүнийг тэжээх зардал зарцуулагджээ.
Сэтгэгдэл байхгүй байна