Хар нялхаасаа дэлгэцийн өмнө өссөн Линдсей Лохан өнөөдөр 26 нас хүрлээ. Линдсей Лохан 1986 оны 7 дугаар 2-нд Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрээр Доната Дина, Майкл Лохан нарын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд 3 дүү нь цөм загвар өмсөгч, жүжигчний мэргэжлээр ажиллаж байна. Лохан хоёр талаасаа Ирланд, Итали цустай бөгөөд католик шашинтан болон өсчээ. Охины өндөр өвөг Жонн Л.Сулливан нь Лонг Айландад Амьдралыг дэмжигч хэмээх намыг үүсгэн байгуулсан хүн юм. Линдсей сурагч байхдаа шинжлэх ухаан, математикийн хичээлдээ онц сайн байсан ч 11 дүгээр ангиасаа ажлын шаардлагаар гэрээр хичээллэх болсон байна. Өдгөө 26 настай жүжигчин бүсгүйн эцэг эх ээдрээтэй амьдралтай. Тэд 1985 онд гэрлэж, Линдсейг 3 настайд салж, дахин гэрлэсэн байна. Доната Майкл хоёр 2005 онд дахин хоёр тийш болж, 2007 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ. Линдсейн эцэг нь Уолл Стрийтэд худалдаачин байсан бол ээж нь дуучин, бүжигчин хүн юм.



Сэтгэгдэл байхгүй байна