Найз маань “Хэзээ нэгэн цагт их мөнгөтэй болохоороо эмсийн хүрээлэн байгуулна” гэж ярих дуртай. Гэнэн томоогүй багын явдал ч гэлээ түүний энэ гажигтай мөрөөдөл санаанаас минь гардаггүй байлаа. Саяхан огт санаандгүй байдлаар түүнтэй тааралдсан юм. Гэхдээ энэ удаа тэр миний амьдралын дайсан болчихоод зогсож байлаа. Нөхөр маань гэртээ байх дургүй болж, гадуур хоноглох нь олширсныг анзаарсан би нэгэн хувийн мөрдөгч хөлслөн сэм тандуулсан нь намайг хамгийн хайртай найз дээр минь аваачсан нь энэ. Бид тэврэлдэн уулзах уу эсвэл үсдэлцэн зодолдох уу гэдгээ шийдэж чадахгүй хэсэг ширтэлцэн зогсов. Хэсэг хугацааны дараа би сэхээ орж, -Чи эмсийн хүрээлэнгээ байгуулчихаад байгаа нь энэ үү гэж асуулаа. Тэр инээхчээн аядсан боловч толгой дохив. Үе тэнгийнхнээ бодвол найз маань тун ч өнгөлөг харагдана. Дэргэд нь би гэдэг хүн яг л дэлгүүр хэсдэг дэлгүүрийн авгайчуул шиг унхиагүй харагдаж байгаагаа ойлгов. Хиймэл гэдэг нь ойлгомжтой ч түүний энгэрийн цаанаас цухуйх хоёр сайхан хөхнөөс нүд минь салж чадахгүй байлаа. Хэдэн минутын дараа бид түүний өрөөнд орцгоов. Би жаал тайвширсан ч цээжинд бугалсан хар бүлх арилаагүй л байлаа. Миний бодлоор тэр мөрөөдөлдөө хүрчээ. Угаасаа ч санаж сэдсэнээ биелүүлж байж салдаг зантай нэгэн. Хоёр давхар байрыг хээнцэр маягаар засаад өөрөө дээд давхарын уужим цэлгэр өрөөнд суух аж. Гадаад ертөнцөд бол хэн ч мэддэггүй шахам түүний энэ ертөнцөд бол хэн ч мэддэггүй шахам түүний энэ ертөнц маш баялаг гэдэг нь илт. Хараа булаам сайхан залуу охид хаалга тогшин орж гарах бөгөөд бүгд л түүнийг “хатагтай” хэмээн авгайлан. Тэр нөлөө бүхий хүн болж чаджээ. Утас нь байн байн хангинах бөгөөд харилцуур авах бүртээ тэр “Хонгор минь, эрхэмээ” хэмээн цаад хүндээ тааруулан эвтэйхэн хэдэн үг чулуудна. Тэр хэдийгээр миний дэргэд биеэ бага зэрэг барьж байсан ч өөртөө бүрэн эзэн байж чадах ажээ. Би үндсэн сэдэвтээ орохоор шийдэв.
-Чи энэ хүмүүсээ судалдаг уу гэхэд тэр -Шаардлагатай бол... гэсэн бүрхэг хариулт өгөв. Би түүнд
Манай нөхрийг зүгээр орхи гэж нэлээд түрэмгийдүү хэлээд тавьчихав. Тэр ялдамхан инээмсэглээд,
-Чи нөхөртөө хайртай юу гэв. Би “Тийм” гэж итгэлтэй хариуллаа. Тэр хэсэг зуур анхааралтай ширтсэнээ,
-Би ч бас чамд хайртай. Чи миний хувьд залуу насны хамгийн сайхан дурсамж. Бид хамтдаа мөрөөдөлдөө хүрнэ гэж ам тангараг өгч байсныг санаж байна уу гэв. Харин би
-Минийхийг л биш шүү гэж амандаа бувтнав. Тэр аядуухан дуугаар
-Уучлаарай энэ бол минй ажил. Бас миний мөрөөдөл. Хэрвээ чи хүсэж байгаа бол тэгээд бас нөхөртөө хайртай бол үүнийг ойлгох л ёстой. Магадгүй би танай нөхрийг чамаас илүү мэддэг байж ч болох юм. Түүнд энэ амьдрал нь чухал боловч бас чин сэтгэл, халуун тэврэлт үгүйлэгддэг юм шүү. Учир нь тэр бол эр хүн. Учир нь тэр бол эрэмдэг биш гээд над руу “өөрийгөө хараач” гэх шиг зэмлэнгүй ширтэв. Надад хариулах үг олдсонгүй.
Энэ уулзалтын дараа би өөрийнхөө амьдрал, чин үнэнч гэргийн журам ёсондоо эргэлзэж эхэлсэн байлаа. Харин найз маань тэр өдөр өмнө нь хэзээ ч хэнд ч задалдаггүй байсан үйлчлүүлэгчийнхээ таашаалыг надад нэг нэгэнгүй ярьсан юм.Тэр үйлчлүүлэгч нь мэдээж миний нөхөр. Би эр нөхрөө дэргэдээ хэрхэн уяхаа ойлгосон дор шөнө нь би хэрэгжүүлж, хязгааргүй жаргалд өөрөө ч хүртэл умбасан юм. эрчүүд санаачлагатай бүсгүйчүүдэд ухаангүй дуртай байдгийг найз маань хэлсэн тул би нөхрийнхөө хамаг сэрлийг өдөөж, түүний хэнхдэг доор чимээгүйхэн хэвтдэг байсан дорой араншингаа таягдан хаяад эрээ цээргүй шивэгчин эм мэт аашилж байлаа. Эхэндээ гайхан тээнэгэлзэж байсан ч түлхүүр нь таарсан цоож шиг түүний минь ертөнц миний өмнө анх удаа цэлийн нээгдсэн юм.
Бид орчин тойрноо ч мартагнан жаргасаар үүр цайсныг ч анзаарсангүй ... Хэд хоногийг дараа найз маань надад бас нэгэн нууцыг нээлээ. Тэр бол өөр эрчүүдийн толгойг хэрхэн эргүүлэх. Би энэ аргыг туршиж үзэхээс одоо хүртэл эмээсээр байгаа ч хэзээ нэгэн цагт түүнийг үгүйлэнэ гэдгээ мэдэж байлаа...
Сэтгэгдэл байхгүй байна