Сонгууль дууслаа баяр боллоо

УИХ-ын сонгууль гэх дөрвөн жилд нэг болдог энэ их ажил үнэндээ бүх хүнийг хоёр сар хагас солиорлын байдалд орууллаа. Манай улс Ардчилсан засаглалтай чөлөөт сонгууль явагддаг орон билээ. Тэгвэл өнөө үед Ардчилал гэдэг нь зүгээр л нэр томьёо болж хэн мөнгө хөрөнгөтэй байна тэр хүнийг дэмжиж сонгодог жишиг тогтчихсон. Үүнийг зүгээр бичигдээгүй хууль гэхэд л болно.
Монголын ардчилал сонгуулиас сонгуульд бэхжиж, та бидний сонгосон төр засаг таны, миний, бидний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах, бидний өсөж хөгжихийг дэмжих, нийгмийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө тасралтгүйгээр хичээн зүтгэх ёстой улс эх орны маань төрийн өндөрлөг нам эвслүүд байх учиртай. Гэтэл улс төрд орох гэсэн энэ их айлын хаалгыг тогшоод зогсож байгаа хүмүүс нь боловсролтой боловсролгүй, захын эрхмүүд болчихсон.
 Энэ жилийн сонгуульд сонин содон гайхаж алмайрмаар зүйлүүд их болсон. Гэвч  хөхөө шиг урин донгодсон энэ хүмүүст ард иргэд итгэл хүлээлгээгүй. Харин ирэх дөрвөн жил зөөлөн сандалд тухлах болсон эрхмүүд одоо хөл газар хүрэхгүй Үндэсний Их баяр наадмаа хүлээгээд амарч байгаа сурагтай. Ялсан нэг нь баярлаж ялагдсан нэг нь гомдлох энэ сонгууль будлиангүй гэж хашгираад байсан ч будлиан гарч Сонгинхайрхан дүүрэгт дахин сонгууль явуулахаар болоод байгаа аж. Ямартай ч 2012 оны сонгууль нийгмийн хүчтэй хөдөлгөж доргиосон ч нам жим болж долдугаар сарын нэгнийг давтуулахгүй өнгөрлөө. Ард иргэд үүнд их сэтгэл хангалуун Үндэсний Их байр наадмаа тэсэн ядан хүлээ байгаа билээ...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025